Бусад

УОК хөл хориог сунгах уу?

Хатуу хөл хориог нийслэл болон халдварын голомт бүртгэгдсэн аймгуудад арванхоёрдугаар сарын 11 хүртэл сунгахаар болсон билээ. Уг хугацаа энэ Баасан гаригт дуусна. Тиймээс өнөөдөр /2020.12.08/ УОК хуралдаж, Монгол Улсад бүртгэгдээд буй Сovid-19-ийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мөн хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин маргааш буюу Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм байна.

Энэ талаар  Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Өнөөдөр УОК хуралдаж, Лхагва гарагт Засгийн газрын хурлаар халдварын эсрэг бодит үр дүн дээр шийдвэрүүд гаргана. Засгийн газар, Улсын Онцгой комисс нийгэм эдийн засгийн асуудлуудаа зэрэгцүүлж хэлэлцэж байна”  гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

ЭМЯ-ны зүгээс “Монгол Улсад нийт хүн амын дунд эрсдэлийн түвшин өндөр байна” гэсэн  эрсдэлийн үнэлгээ гарсан талаар мэдээлсэн. Тиймээс хөл хориог хэсэгчилсэн байдлаар буюу голомтот газруудад  он дуустал сунгах шаардлагатай гэсэн саналыг ЭМЯ гаргаад байгаа билээ.

Бусад мэдээ

5 сэтгэгдлүүд

  1. Шинжилгээний хариугаа яаралтай гаргаачээ та нарыг ярьж суусаар байтал цаг хугацаа талийж өглөө Ажлаа хийсэн шиг хариуцлагатай хийгээчээ

  2. unen hudla amdral medhgu huurnud yumaaa uursduuu hoolgu undgui horiond orood neg uzeesee bile harhar l durgu hured bh yum .

    Uhej bhda taarsan gahainuud

  3. unen hudla amdral medhgu huurnud yumaaa uursduuu hoolgu undgui horiond orood neg uzeesee bile harhar l durgu hured bh yum .

    Uhej bhda taarsan gahainuud

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!