Кино

Тулаант киноны домогт 10 жүжигчин

Хамгийн шилдэг тулаант киноны жүжигчидтэй танилцана уу.

10. Sylvester Stallone

1946 оны 7-р сарын 6-нд АНУ-ын Нью-Йоркод төрсөн. Биеийн өндөр 177 см. Тэрээр Rocky, The Expendables, Rambo, Cliffhanger зэрэг кинонуудаараа алдартай билээ.

9. Russell Crowe

Рассель Кроу нь 1964 оны 4-р сарын 7-нд Шинэ Зеланд улсын Веллингтонд төрсөн. Түүний биеийн өндөр 182 см. Гладиотарын дүрээрээ алдартай тэрээр нийт 50 гаруй кинонд тоглосон.

8. Arnold Schwarzenegger

Арнольд Шварценеггер 1947 оны 7-р сарын 30-нд Австри улсад мэндэлсэн. Биеийн өндөр 188 см өндөр. Hercules in New York, Predator, Red Heat, The Terminator зэрэг кинонуудаараа алдартай тэрээр бодибилдингийн спортоор Мистер Олимп болж байсан ба мөн АНУ-ын Калифорни муж улсын амбан захирагчаар сонгогдож байсан.

7. Dolph Lundgren

1957 оны 11-р сарын 3-нд Шведийн нийслэл Стокхольм хотод төрсөн. Биеийн өндөр 196см. Үлэмж биет шаргал үстэй энэ эрийг бид Роки цувралын Драгогийн дүр болон, Universal Soldier зэрэг кинонуудаар нь мэдэх билээ.

6. Jason Statham

1967 оны 7-р сарын 26-нд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад мэндэлсэн. Биеийн өндөр 178 см. Snatch, The Transporter зэрэг киногоороо үзэгчдийн танил тэрбээр 40 гаруй кинонд тоглосон.

5. Jean-Claude Van Damme

Ван Дамм 1960 оны 10-р сарын 18-нд Бельги улсад төрсөн. Биеийн өндөр 177 см. Universal Soldier, Kickboxer, Bloodsport зэрэг олон сонирхолтой киногоороо дэлхий дахинд танил болсон жүжигчин.

4. Donnie Yen

Донни Йен 1963 оны 7-р сарын 27-нд БНХАУ-ын Гуанжоуд мэндэлсэн. Биеийн өндөр нь 173 см. Ip Man, Bodyguards and Assassins, The Monkey King зэрэг кинонуудаараа алдартай.

3. Jet Li

Жет Ли 1963 оны 4-р сарын 26-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод мэндэлсэн. Биеийн өндөр 168 см. Нero, Unleashed, Romeo Must Die зэрэг маш олон киногоороо дэлхийд нэрд гарсан.

2. Bruce Lee

Брюс Ли 1940 оны 11-р сарын 27-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотод мэндэлсэн. Enter the Dragon, The Way of the Dragon, The Chinese Connection, The Big Boss зэрэг олон киногоороо бидний сэтгэлд мөнхөрсөн тэрээр мөн тулааны урлагийн нэрт мастер байсан билээ.

1. Jackie Chan

Жеки Чан 1954 оны 4-р сарын 7-нд Хонконгд мэндэлсэн. 174 см өндөртэй тэрээр кинондоо орлон тоглогч ашигладаггүйгээрээ алдартай. Оргил цаг, Цагдаагийн түүх зэрэг маш олон киногоороо манай үзэгчдийн сайн танил билээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!