Кино

2020 оны хамгийн шилдэг 7 аймшгийн кино

2020 оны хамгийн шилдэг 7 аймшгийн киног танилцуулж байна.

1. The Grudge

Sony компани Японы сонгодог аймшгийн киноны шинэ хувилбарыг гаргажээ. Залуу ээж гэр бүлээ хөнөөв. Эмэгтэй мөрдөгч хэргийг илрүүлэх явцдаа гэр бүлийн амьдардаг байсан байшинг хараагдсан байхыг олж мэдэв.

2. The Lighthouse

Гэрэлт цамхаг хамгаалагч хоёр бүрэн тусгаарлагдан амьдардаг бөгөөд аажмаар галзуурдаг.

3. The Turning

Нэгэн гэр бүлд багш ажилд ордог. Удалгүй тэдний амьдардаг байшинд ойлгомжгүй үйл явдлууд өрнөж эхэлнэ.

4. Underwater

Кристен Стюарт фантастик, аймшгийн кинонд тогложээ. Энэхүү кинонд эрдэмтдийн баг усан доорх станцад судалгаа хийж байгаа тухай өгүүлдэг. Газар хөдлөлтийг даван туулсны дараа тэд үл мэдэгдэх аймшигтай тулгарчээ.

5. Gretel & Hansel

Найруулагч Оз Перкинс сонгодог үлгэрийн зохиолоор аймшгийн кино хийжээ. Уг кинонд ахтайгаа хамт ойлуу хоол хайж яваа охины тухай өгүүлдэг. Гэвч удалгүй хүүхдүүд бузар шуламтай нүүр тулна.

6. Color Out of Space

Хотын хөл хөдөлгөөн, завгүй байдлаас хол фермд амьдардаг Натан Гарднер. Гэвч фермийн хажууд нь солир унаж дэлхийд ямар нэгэн аймшигтай зүйлийг авчиржээ.

7. Peninsula: Train to Busan 2

Солонгосын алдарт аймшгийн киноны үргэлжлэл юм.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!