Зөвлөгөө

Тэтгэлгийн ярилцлагын түгээмэл асуултууд

Энэ удаа хэрхэн тэтгэлгийн ярилцлагад бэлдэх, ярилцлагын үеэр түгээмэл асуудаг асуултуудыг хүргэж байна. Гэртээ байхдаа эдгээр асуултуудад сайн бодож хариулж дараа нь толины өмнө хариулах маягаар бэлтгэл хийгээрэй.

Өөрийнхөө талаар товч танилцуулна уу?

Энэ асуулт бараг бүх ярилцлагад заавал бий. Энэ асуулт ярилцлагын эхэнд асуугдах асуултуудын нэг юм. Зарим туршлагатай шалгаруулагч таны өдөр тутамд болсон үйл явдал зэргийг асууж ярилцагчаа задлах тохиолдол ч бий. Тэгсэн ч энэ асуултаар өөрийгөө зөв таниулах, анхны сэтгэгдэл үлдээх тул сайтар бэлдээрэй гэж хүсье.

Энэ тэтгэлгийн талаар юу мэдэх вэ?

Энэ хэсэгт та бэлтгэлтэй байхын тул тэтгэлэг олгогч байгууллагыг сайтар судалсан байх шаардлагатай.

Яагаад энэ тэтгэлэгт өрсөлдөх болсон бэ?

Яагаад энэ тэтгэлгийг авах хүсэлтэй байгаагаа өөрөөсөө асуугаад үзээрэй. Үнэхээр л сайн үндэслэл биш бол чухал хэрэгтэй байгаа хэн нэгэнд боломж олгосон дээр.

Та яагаад энэ тэтгэлгийг авах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

Энэ бол шууд асуугаагүй ч тэтгэлэг олгогчийн заавал мэдэх асуулт мөн билээ.

Чиний хамгийн сайн чаддаг зүйл эсвэл сонирхол юу вэ?

Энэ асуултыг зарим нэг газрууд түгээмэл асуудаг. Учир нь тэтгэлэг авагч дадлага хийх, байгууллагын үйл ажиллагаанд оролцох зэргээр тэтгэлгийн зорилго өөр өөр тул ийнхүү асуудаг.

Чиний ойрын зорилго юу байна вэ?

Яг одоо ямар ажил дээр төвлөрч, юу зорьж байна гэдгээ сайн тодорхойлоорой.

Ирээдүйд өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ?

Энэ асуултад хөнгөн хуумгай биш сайн бодож төлөвлөж хариулаарай.

Чамайг найзууд чинь юу гэж тодорхойлдог вэ?

Үүнийг эртнээс сайн бодож байхад заавал тэтгэлгийн ярилцлага гэлтгүй хувь хүн бүр өөрийгөө таньж мэдэхэд ихээхэн чухал юм.

Мөн гэнэтийн гэмээр асуултанд та бэлэн байх хэрэгтэй. Магадгүй өөрийгөө 3 үгээр тодорхойл эсвэл гэр бүлийнхээ талаар яриач гэх мэт тааварлашгүй асуултууд байх тул та яарч сандралгүй хариулт өгөөрэй. Тэтгэлэгт хүсэлт явуулахад анхаарах зөвлөмжийг эндээс уншаарай.

Танд амжилт хүсье!

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!