Зөвлөгөө

Аливааг хэтрүүлэн бодох нь муу юу?

Та заримдаа аливаа зүйлийг хэт ургуулан боддог уу? Бодит зүйлийг хэтрүүлэн бодох нь таныг стресст оруулах, цаашлаад сэтгэл түгшилт, сэтгэл гутралын шалтгаан болж байдаг юм шүү. Хэт ургуулан бодоход зарцуулсан цаг хугацаа 10 минут эсвэл 10 цаг байхаас үл хамааран таны амьдралыг огт сайжруулахгүй. Тиймээс тэрхүү цагийг бүтээлч шийдвэр гаргахад зарцуулбал илүү үр дүнтэй байх болно.

1. Ирээдүйдээ хэт санаа зовох

Ирээдүйд болох үйл явдлын хамгийн муу хувилбарын тухай бодох – санхүүгийн бэрхшээл, томоохон ажлын танилцуулга

2. Өнгөрсөн үйл явдалд харамсах

Аль хэдийнэ болоод өнгөрсөн таагүй үйл явдлыг байнга бодож өөрийгөө буруутгах, эмзэглэх

3. Аливааг хэт том зургаар харах

Нийгмийн том асуудалд санаа зовж, үр дүнг эргэцүүлэн бодох – дэлхийн дулаарал, коронавирис, орших уу эс орших уу?

4. Бусдын юу гэж бодоход санаа зовох

Та тэдэнд ямар харагдаж байгаа бол, таныг төгс бус гэдгийг мэдэх вий, өнгөрсөн амьдралыг тань шүүх вий

5. Шийдэмгий бус байдал

Жижиг асуудлын талаар шийдвэр гаргахдаа ч үр дүнг хэтрүүлэн бодож тээнэгэлзэх – юу өмсөх вэ, ямар шүдний оо худалдан авах вэ?

6. Хэт анхаарах

Ач холбогдол багатай зүйлд хэт анхаарлаа хандуулж, гүн гүнзгий санаашран бодох – яана аа, яана аа

7. Өөртөө итгэлгүй байх

Нөхцөл байдлыг сөргөөр харж сөрөг бодолдоо гацах – би үүнийг хийж чадахгүй нь, оролдоод ч нэмэргүй, үүнээс сайн байна гэж байхгүй

8. Өөрийгөө дорд үзэх

Өөрийнхөө тухай сөргөөр бодож гутрах – би царай муутай, хэн ч намайг хайрладаггүй, би хэзээ ч түүн шиг амжилтанд хүрч чадахгүй

9. Сэтгэцийн эрүүл мэнд

Хэт их ургуулан бодох нь таны одоо цагийг үгүй хийж байдаг гэдгийг санаарай!

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!