Зөвлөгөө

Гэрээсээ суралцаж болох үнэгүй сайтууд

Өнөөдөр суръя гэснээ сурах бололцоо бүрэн дүүрэн байна, ашиглах эсэх нь танаас хамаарна. Өмнө нь ямар нэг зүйл шинээр сурах хэрэгтэй бол төлбөр төлж, сургууль, сургалтын төвд суралцах болдог байсан бол одоо тийм шаардлага үгүй болж. Интернетийн энэ эринд маш олон апп, вэб сайтууд, байгууллагууд мэдлэг олгох төрөл бүрийн онлайн хичээл, сургалтыг ихэвчлэн үнэгүйгээр дэлхийн хаанаас ч хамрагдаж болохуйцаар санал болгодог болсон. Дор жагсаасан вэб хуудас, аппликейшнууд танд програм бичих, хоол хийхээс эхлээд зөвшилцөх гээд сурч болох бүхнийг зааж чадна.

Бүх төрлийн үнэгүй онлайн хичээлүүд

  • www.khanacademy.org – Өргөн сэдвээр бэлтгэсэн өндөр чанартай үнэгүй хичээлүүд
  • www.alison.com – Дэлхийн топ мэдээллийн хэрэгслүүдийн бэлтгэсэн үнэгүй онлайн хичээлүүд
  • www.coursebuffet.com – Их сургуулиудын үнэгүй онлайн хичээлүүд
  • www.udemy.com – Үнэгүй болон төлбөртэй өргөн сонголт бүхий онлайн хичээлүүд /ихэвчлэн техникийн чадвар олгох/
  • www.degreed.com – Үнэгүй онлайн сургалтууд

Гадаад хэл сурах

  • www.duolingo.com – 20 гадаад хэл сурах боломжтой
  • www.babbel.com – Хүний яриа таних функц бүхий гадаад хэл сурах үнэ вэб
  • www.lingvist.com – 200 цагийн гадаад хэлний сургалт
  • www.coffeestrap.com – Ижил сонирхолтой хүмүүстэй ярианы хэл сурах боломж олгох вэб хуудас
  • www.memrise.com – Дижитал флашкарт ашиглан бүхий сэдвээр суралцах боломжтой
  • www.busuu.com – Гадаад хэл суралцагсдад зориулсан эх хэлээр нь ярилцах боломж олгох зорилготой сүлжээ

Эрүүл мэнд, илүү бүтээмжтэй ажиллах

  • www.zenhabits.net – Сэтгэл зүйд төвлөрсөн бүтээмж дээшлүүлэх зөвлөмжүүд
  • www.greatist.com – Эрүүл, аз жаргалтай амьдралын хэв маягийн талаарх нийтлэлүүд
  • www.blog.myfitnesspal.com – Богино хугацаанд, үр дүнтэй эрүүлээр турахад зориулсан фитнесийн нийтлэлүүд
  • www.fitocracy.com – дасгал, хөдөлгөөн, фитнесийн зөвлөгөө

Нийгмийн болон мэргэжлийн чадвараа хөгжүүлэх

  • www.improveyoursocialskills.com – Нийгмийн харилцааны үнэгүй сургалт
  • www.succeedsocially.com – Бусдаас өөр хүмүүст зориулсан нийгмийн харилцааны чадвар олгох сургалт
  • www.job-hunt.org – Ажил олох, дэвших, хувийн брэндинг, болон бусад мэргэжлийн ур чадварын талаарх нийтлэлүүд
  • www.mindtools.com – Удирдлагын болон харилцааны ур чадвар олгох сургалтууд

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!