Сонин хачин

Нойрмог хүний 10 шинж

Өдөрт хүн дунджаар 6-8 цаг унтах шаардлагатай. Энэ бол бидний амьдралын гуравны нэг гэсэн үг. Хүн төрөлхтөн 100 жилийн өмнөхөө бодвол, 1-1.5 цагаар бага унтдаг болжээ. Эрдэмтэд өдөрт 7-8 цаг унтах нь хэвийн зүйл, хэрэв та бага унтдаг бол түүнээс болж эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Унтах шаардлагын хувьд хүн бүр харилцан адилгүй бөгөөд зарим хүмүүс байгалиасаа их эсвэл бага унтах нь бий.

Хэрэв та ор, дэр хараад л хайр хүрдэг бол, хэрэв та хаана ч, хэдийд ч унтаж чаддаг бол, хэрэв та унтахыг хувийн хоббигоо гэж боддог бол, хэрэв та амралтын өдрүүдийг унтахад л зориулдаг бол та гарцаагүй унтах дуртай хүмүүсийн нэг юм.

1. Тэд хаана ч нойрмоглож байдаг

Таны эргэн тойронд хичээл дээр хамгийн ард талын ширээн дээр, автобусанд, номын сан гээд сууж болох хаана ч суугаад унтаад өгдөг найз байдаг уу? Тэгвэл тэднийг урьд шөнө гадуур зугаацаж эсвэл шөнөжин утсаа оролдож өнгөрөөсөн гэж битгий бодоорой. Тэд байгалиасаа л унтахаар заяагдсан хүмүүс байдаг юм. Тэдний туйлийн зорилго бол унтах. Өөр юу ч тэдэнд хэрэггүй.

2. Дахиад тавхан минут

Хүмүүс биднийг “тавхан минут унтсан таван цаг унтсан ялгаа юу байна? БОС!!!” гэж өчнөөн зэмлэдэг. Тэр хүмүүст хандаж хэлэхэд “ЯЛГААТАЙ ШДЭЭ ГОШНОГО МИНЬ…”

3. Оройтож босох

“Бид эртэч биш боловч шөнөч хүмүүс шүү”. Ер нь яагаад 14:00 цагаас 22 цаг хүртэл ажиллаж суралцаж болдоггүй юм бэ?

4. Тухтай байрлал аваад л шууд унтана

Хад чулуун дээр ч хамаагүй тухтай байрлалаа авсан л бол биднийг юу ч зогсоож чадахгүй юм…

5. Юу ч болсон унтаж л байдаг

Дэлхий сүйрч байна уу? гэр маань шатаж байна уу? газар хөдлөж байна уу? хамаагүй ээ. Унтаж байгаад үхэх нь бидний хувьд нэр төртэй хэрэг юм.

6. “Өдөр ирээд үхтлээ унтнаа

Тэд үнэхээр унтахын төлөө л төрсөн байдаг. Хичээл, ажил, найз нөхөдтэйгөө уулзаж байхдаа хүртэл унтах талаараа бодсоор л байна. Энэ бол тэдний гэм биш зан юм.

7. Тэд зүүдэндээ ч унтаж байдаг

Хэрвээ та зүүдэндээ унтах чадвартай бол хорвоогийн хамгийн төгс гэгээрлийг оллоо л гэсэн үг. Үүнийг ихэвчлэн архаг унтагчид чаддаг бөгөөд дор хаяж амьдралынхаа 10 жилийг унтахад зарцуулж байж уг чадварт суралцана.

8. Тэд ортойгоо гэрлэхийг хүсдэг

Тэр бол миний баатар. Түүнтэй байхад би хэзээ ч даарч ганцаарддаггүй. Тэр надад үнэнч, хэзээ ч намайг орхиж явдаггүй. Түүнтэй л байвал хаана ч тухтай бас жаргалтай. Би чамдаа хайртай шүү ор минь…

9. Нойрондоо харамч

Ньютоны нэгдүгээр хууль: Аливаа биед гадны хүч үйлчлэхгүй бол тайван байсан бие тайван хэвээрээ байна.

10. Хамгийн аймшигтай хурхирдаг

Заримдаа газар хөдөлж байна уу гэлтэй хурхирдаг хүмүүс айл бүрт нэг байдаг. Тэднийг бүү зэмлээрэй. Хөөрхийдөө ядарсандаа л хурхирч байгаа юм. Хэрвээ тэсэхийн аргагүй хурхираад байвал дэр дэрлүүлээрэй. Энэ нь тэднийг чөлөөтэй амьсгал авахад нь илүү амар болгоно.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!