Сонин хачин

Шалгалт өгдөг 10 төрлийн хүмүүс

Оюутан, сурагч бүрийн хувьд дүнгээ сайн гаргах гэсэн томоохон даваа байдаг. Үүний тулд бид улирлын эцсийн шалгалтуудаа амжилттай өгөх хэрэгтэй. Доорх нийтлэлд бид шалгалт өгдөг 10 төрлийн хүмүүсийг танд танилцуулж байна.

1. Хоцрогч

“Орчих уу багшаа?!”

Анги болгонд хамгийн сүүлд хоцорч ирдэг нэг хүн байдаг. Шалгалтад ч хүртэл мөн ялгаагүй. Ер нь хоцорно гэдэг цаанаа ямар үр дагавартай байдгийг мэддэг хирнээ хоцроод л байна. Эдгээр төрлийн хүмүүс нь тайван зан чанартай бөгөөд “Заа Монгол хүн байна даа 30 минутын дараа очъё” гээд л цаанаа нэг тал нутаг шигээ уужуу сэтгэлтэй.

2. Хуулагч

“Хуулахгүй бол шалгалт өгч яадын бээ…”

Шалгалт болгонд хуулагч нар бий. Энэ бол бичигдээгүй хууль. Эдгээр хүмүүс нь харцагын нүдтэй ба хаанаас ч, хэдэн ширээ даваад хамаагүй таны материалыг харж чадна. Дан ганц бусдын материалаас хуулах биш өмнөх шөнө нь бэлдсэн шипигээ хаанаа с юм гаргаж ирээд л хуулна. Тэдний хамгийн чухал хуулах зэвсэг нь ухаалаг гар утас бас хурц хараатай нүд юм.

3. Гэнэтийн найз

“Зүрхний андаа…”

Сургууль дээр таныг хэзээ ч танихгүй мэт зордог хирнээ шалгалт болохоор гэнэт л найзаа гээд наалдчихдаг хүн бий юу? Хэрвээ тийм бол та буруу хүнтэйгээ л учирч дээ…

4. Унтагч

Хаана ч хамаагүй унтаж байдаг хүмүүс байдаг даа. Тэд шалгалтан дээр ч хамаагүй унтаж л байна. Магадгүй зүүдэндээ шалгалтаа өгч байдаг ч юм билүү…

5. Өнөөдөр шалгалттай юм уу?

6. Үл үзэгдэгч

Бүтэн улирлын турш хичээлдээ ганц удаа л суучхаад шалгалт болохоор хаанаас ч юм гэнэт гараад ирдэг хүмүүс. Яг л ид шидтэн шиг. Тэгээд л шалгалт дууслаа шидэт дохиураараа ганцхан дохиод алга болно. Аймар ч юм шиг…

7. Баатар

“5 нь А шдээ хө…”

Баатрууд бидний дунд амьдарсаар байдаг. Тэдэнд улаан нөмрөг, бариу хувцас, супер хүч чадал байдаггүй. Тэдэнд өгөөмөр сэтгэл, тусархаг зан л байгаа. Шалгалтан дээр туслагч бол энэ цагийг эзэлсэн баатрууд юм. Гэвч заримдаа өөрөө ч хоосон хоцрох тал бий.

8. Гэнэт ухаан орогч

Тэд яг л ичээнээсээ гарч буй баавгай шиг. Баавгайн хавар сэрээдэг шиг тэднийг шалгалт сэрээдэг. Бүтэн улирал үзсэн хичээлийг ганцхан шөнийн дотор цээжлэнэ гэж огт байхгүй шүү дээ.

9. Онгироо гар

“Амархаан амархан…”

Онгироо хүн осолтой гэж. Амьдралд ам гарч болдоггүй гэдэг шиг шалгалтад битгий ам гар. Сагсуу зангаар шалгалтаа өгөх нь яг л барын сахлаар наадаж буй хэрэг ёоом…

10. Төвөг удагч

“Хөөё тавын А-гаа хийснүү, нэгийн Б- мөн тэ?” гээд л мэддэг ч юм шиг мэддэггүй юм шиг хамаг эргэлзээгээ бусдаас асууж амар амгаланг нь алдуулдаг хүмүүс байдаг.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!