Сонин хачин

Эмээгийн хүүхдүүдийн л мэдэх 10 зүйл

Энэ нийтлэлээр үргэлж биднийгээ хайрлаж, санаа тавьж байдаг эмээгээ онцоллоо. Эмээгийн хүүхдүүд наашаа ойртоорой!

1. Хоолоор бөмбөгдүүлнэ

Эмээтэйгээ байхад өлсөх гэдгийг мартана. Өлссөн үедээ эмээ дээрээ ирээд хооллох сайхааанн.. Эмээгийн гарын хоолыг гүйцэх газар хаана ч үгүй!

2. Сайн ярилцагч, нөмөр нөөлөг

Эмээгийн тайван байдал, дулаахан үгс нь маш том нөмөр түшиг болдог

3. Ээж ааваас өмөөрнө

Хэрэг хийсэн ч ээж ааваас өмөөрөх асаалттай танк шиг л…

4. Хамтдаа яаж хөгжилдөхөө мэднэ

Эмээтэйгээ халз тоглох ч сайхан шүү!

5. Эрхлүүлнэ

Том болж нас нэмсэн ч яг л жаахнаар минь эрхлүүлдэг тандаа баярлалаа.

6. Мөнгө өгнө

Ил далд ямар ч байдлаар тусалдаг эмээтэй байна гэдэг их аз шүү.

7. Эмээтэйгээ ижилхэн болох 

Сүүтэй цайнд дуртай болж, зөвхөн эмээгийн л хэлдэг этгээд үг хэллэгийг хүртэл дуурайчихсан явж байдаг.

8. Ажилд суралцана

Эмээтэйгээ байхад суралцах зүйл олон байдаг. Эмээ өвөө дээрээ өссөн хүмүүс цаанаа л бие ээ даасан байдаг шүү.

9. Технологийн аврагч болно

Утас, зурагт гээд л технологи тал дээр эмээгийнхээ түргэн тусламж болно. Энгийн хүний хувьд энгийн л зүйл гэсэн эмээгийнхээ хувьд бол баатар дөө..

10. Хааяа уурлуулна

Хааяа даа эмээ уурлах үе гарна. Гэсэн ч биднийг гэсэн хайр нь үргэлж хэвээрээ байдаг тандаа баярлалаа.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!