Сонин хачин

Өндөр хүмүүсийн 10 зовлон

Бусдаас өндөр нуруутай байна гэхээр л байнга сайхан байдаг гэсэн үг биш. Тэдэнд ч гэсэн ямар нэгэн бэрхшээл тулгардаг. Хэрвээ та тэдний зовлонг ойлгохыг хүсвэл бидний бэлтгэсэн нийтлэлийг сонирхоод үзээрэй. Мөн өндөр хүмүүс ч үүнийг хараад бидэнтэй санал нэгдэх байх.

1. Тухтай сууж чадахгүй

Энэ бол ихэвчлэн автобус, авто машины арын суудалд суухад тохиолддог үзэгдэл. Уг тохиолдолд өндөр хүмүүс эвхэгддэг аяны сандал шиг олон нугаларж байж л багтдаг. Харин намхан хүмүүс хэзээ ч нугаларахгүй. Тэгэх ч шаардлагагүй.

2. Хувцас багадна

Энэ бол өндөр хүмүүст тохиолддог хамгийн хүнд асуудал. Хувцас аваад л нэг сар өмсөж амжаагүй байхад л багадаад эхлэнэ. Хүнд шинээр нь өгөх хайран. Тэгээд л шүүгээгээр дүүрэн шинэ өмд. Магадгүй шүүгээндээ буцаад агшихаа хүлээгээд байлгаад л байдаг байх өө. Эсвэл бүүр өндөр болохоороо шорт болгож өмснөөө яадгын…

3. Хувцас солиход хэцүү

Дэлгүүрийн хувцас солих өрөөнд толгой цухуйх…

4. Энгийн л алхаж байхад найзууд чинь гүйцдэггүй

Өндөр хүмүүс намхан хүмүүсээс үргэлж нэг алхамын түрүүнд байдаг. Учир нь өндрүүдын нэг алхах газар намханчууд хоёр алхдаг…

5. Хаана ч толгой тулна

6. Том размерийн гутал олоход хэцүү

Өндөр эрэгтэй хүмүүст бол энэ нээх их асуудал биш. Харин өндөр эмэгтэй хүмүүст бол хамгийн том асуудал. Тэд хэзээ ч өөрт таалагдсан гутлаа авч чаддаггүй. Хөл нь гутландаа таараад орж л байвал тэр гутлын загвар, өнгө, үнэ, зэрэг хамаагүй…

7. Хүмүүс спортлог гэж харна

Хүмүүсээс хамгийн их ирдэг асуулт: Чи сагс эсвэл волейбол тоглодог байх тэ?

8. Олуулаа зураг авхуулахад хамгийн арын эгнээнд

Өндөр хүмүүс хэзээ ч найз нөхөд, анги хамт олныхоо зураг дээр урд зогсож байгаагүй. Хэрвээ урд нь гарвал тэр зураг олон хүнийх биш ганц хүний хөрөг болж хувирах болно.

9. Өөрөөсөө намхан хүмүүстэй үргэлж бөхийж харьцана

Энэ бол нэг ёсондоо намхан хүмүүс бөхийн хүндлэл үзүүлж буйн шинж юм. Битгий буруугаар бодоорой намханчуудаа…

10. Хэзээ ч бүтнээрээ орон дээрээ унтдаггүй

Хөл, эсвэл толгой гэсэн хоёр сонголтоос мэдээж хөлөө л золиосонд гаргана даа. Ор гэлтгүй хөнжил ч гэсэн жижигдээд байдаг шүү…

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!