Сонин хачин

Хөгширч байгааг илтгэх 10 шинж

Нэг мэдэхэд наадам, тэгээд шинэ жил, тэгээд цагаан сар гэж явсаар нэг л мэдэхэд бид хүүхэд байхаа больжээ.

Энэ нийтлэл бол таныг хөгширч байгаад биш таныг ухаан сууж бие хүн болсон байгааг харуулах шинж юм шүү. Түүнээс нас бол биднийг хэр их туршлагатайг л илэрхийлнэ шүү дээ.

1. Найзуудтайгаа гардаг цаг багассан

Өдөр бүр л найзуудтайгаа уулзаж, хөгжилддөг эртний сайхан цагийг санаж байна уу? Одоо бол нэг л мэдэхэд өдөр дуусч зүрхний анддаа гаргадаг цаг хэн хэнийх нь багасжээ. Гэхдээ муу найздаа хайртай хэвээрээ л байгаа шүү.

2. Шоу цэнгээн сонин байхаа больсон

Өмнө зун зарлагдах бүх л цэнгээнд явдаг байсан бол энэ тийм ч сонин байх аа больжээ…

3. 7 хоног харвасан сум шиг өнгөрөх

Уг нь даваа гариг эхэлсэн. Нэг мэдсэн ахиад даваа гариг болсон байсан…

4. Загварын хурц шийдлээс татгалзсан 

Цагийн сайханд шинэ гарсан тренд бүрийг дагаж, өнгө өнгөөр хослож, ёстой л загварын хурц шийдлийг сонгодог байсан бол одоо биед эвтэйхэн, хувцасаа даруухан гэгч нь өмсдөг болсон.

5. Санхүүгийн сахилга баттай болсон

Өмнө тоохгүй үрдэг байсан бол одоо тооцоотой “нарийн” болсон. Учир энэ мөнгийг олох гэж хэчнээн их хөдөлмөр зарцуулдгийг ойлгодог болжээ.

6. Хүүхдүүдийн яриа цаанаа л хөөрхөн санагдах

Өсвөр насны хүүхдүүдийн яриа цаанаа л нэг инээд хүрч хайр хүрмээр санагддаг болох. Нэгэн цагт бид ч гэсэн ингэж ярьж л явсан даа.

7. Хашир болох

Хэнд итгэх, хэнийг хайрлах, хэнийг зүгээр л тоохгүй өнгөрөөхөө мэддэг болсон.

8. Нэг л мэдэхэд “share” хийдэг болсон

Урьдынх шиг идэвхтэй зураг хийж, чат бичихийн оронд хөгжилтэй, хэрэгтэй мэдээ л share хийдэг болсон.

9. Хаа хамаагүй ярих биш бодож хэлдэг болох

Өмнө өөрөө ч мэдэхгүй хүн гомдоох үг хэлж, мэдэхгүй зүйлээ ярьдаг байсан бол одоо хэзээ хэлэх, юуг хэлэхээ боддог болсон.

10. Өмнөх үеийн өөрөөсөө ичих

Хэдэн жилийн өмнө хийж байсан үйлдэл, нийтэлж байсан постоо хараад өөрийгөө нэг сайхан өшиглөөд авмаар санагдана.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!