Сонин хачин

Дүүтэй хүмүүсийн 10 жаргал, зовлон

Ээжийг үгүйд ээж болж, аавын үгүйд аав болж энхрий дүү нараа халамжлан, өсгөх үүрэгтэй хүмүүсийг ах, эгч гэдэг. Тэд үргэлж дүүгээ халамжилж, өмнөөс нь амиа өгөхөөс буцахгүй гайхалтай хүмүүс билээ. Өөрөөсөө илүү дүүгээ л гэж, өмсөх хувцас, идэх хоолоо танаж, хэнээс ч илүү дүүгээ хайрлавч, хариуд нь юуг ч нэхдэггүй ах, эгч нарыгаа алдаршуулъя.

1. Дүүгийнхээ өмнөөс загнуулдаг

Ах эгч нарыг дотор нь хоёр ангилна. Нэгт: Дүүгээ өмөөрөгч. Хоёр: Дүүгээ матагч. Дүүгээ өмөөрөгчид бол яах аргагүй энэ цагийн эгэлгүй баатрууд юм. Хааяа дүүгийнхээ хийсэн хэргийн өмнөөс хэлмэгдэж загнуулдаг талтай. Энэ тохиолдолд эцэст нь дүүгээсээ хариугаа хоёр дахин нугалж авах нь хууль юм. Харин хоёр дахь төрлийн ах эгч нарын хувьд бол хайр нь хайр нь гаднаа хал нь дотроо байдаг.

2. Эгдүү хүргэгч дүү

Хааяа танай дүү тань танаас эвтэйхэн аргалж,  эгдүүг чинь хүргэж байгаад юм гуйдаг уу? Ийм үед нь та гуйсан зүйлийг нь өгөхөөс өөр аргагүй л болдог биз. Юун “үгүй” гэж хэлэх. Шууд л хайр хүрээд л урсаад унана. Хэрвээ та энэ төрлийн ах эгч бол дүүгийнхээ “атганд оржээ” гэсэн үг юм.

3. Дүүгээрээ бахархдаг

Ах эгч нарын хувьд дүү нар бол амьд шүтээн юм. Тэд дүү нарынхаа хэчнээн эгдүүтэй сэтгэл татам байдлыг нь хараад ханадаггүй. Бага ч гэлтгүй гаргасан амжилт бүрийнх нь цаана тэд алгаа ташаад л дэмжиж суудаг.

4. Тагнуулч дүү

Дүү нар бол хамгийн сайн тагнуулч. Хэрвээ тэд аав ээжээсээ таныг тагнах даалгавар авсан л бол таны хаана хэнтэй уулзсан, хэн д сайн болох, өчигдөр найзындаа хонохдоо юу хийсэн гээд бүх л мэдээллүүдийг ямар ч аргаар хамаагүй олж авч чадна. Нэг үгээр хэлбэл таны зодуулах бүх мэдээлэл, баримтууд дүүгийн чинь гарт байдаг аа гэсэн үг.

5. Цуст тулаан

Товчхондоо хэлэхэд Дэлхийн III дайн л болно гэсэн үг. Яс хугарч, Цус гарахаас бусдыг л хийнэ. Яахав хааяа цус гардаг л юм. Хэдий зодолдсон ч гэсэн хэдэн цагийн дараа буцаад л эвлэрнэ. Хааяа ах эгч нар бага зэрэг хэтрүүлдэг талтай. Ер таван зодоон тутмын гурвыг нь ах эгч нар эхлүүлсэн байдаг ба дүү нар тэдний тоглоомыг даалгүй түрүүлж хүчтэй цохих, хазах, чимхэх, гарт таарсан зүйлээрээ савах зэргээр зодооны эхлэлийг тавина. Үүнд нь уурласан ах эгч нар дүүгээ зодсоноор тулаан ах эгч нарын талд өндөрлөнө. Мэдээж дүрмийн дагуу дүү нар аав, ээждээ ховлоно. Ингэснээр дахиад л зодоон үүсэх нөхцөл бүрдэнэ…

6. Дүүгээ зарагч

Мэдээж дүүтэй хүн юм хойно дүүгээ гар хөлийнхөө үзүүрт зарах бол энүүхэнд. Гэхдээ өөрөө буйдан дээрээ хэвтчихээд ширээн дээр байгаа удирдлагын “аваад ир” гээд байвал ямар ч сайхан сэтгэлтэй дүү уурлах нь ойлгомжтой шүү дээ. Үүнээс л болж “Дэлхийн III дайн” үүсдэг. Ер нь энэ төрлийн ах эгч нар өөрсдөө л болдоггүй…

7. Дүүгээ харах

Хэдий найзуудтайгаа хөгжилдөж, үдэшлэг цэнгүүнд явмаар байсан ч зөвхөн дүүгээ харахаас болж, буруу зүйлс заагаад өгчихвий гэсэндээ тэвчээд л өнгөрдөг гайхалтай хүмүүс бол яахын аргагүй ах эгч нар. Хайр нь дотроо хал нь гаднаа хүмүүс бол тэд юм.

8. Дүү тань хань болох

Дүү нар ах эгчдээ тэдний найзаас нь илүү хань болдог. Тэд таныг хамгийн сайн ойлгож, хүндэлж, бүх нууцыг тань мэддэг хэрнээ хэнд ч хэлдэггүй. Хэрвээ дургүйг нь хүргэхгүй бол шүү дээ…

9. Дүүдээ амттанаа өгөх

Яалтчгүй өөдөөс өрөвдөлтэй нүдээр хараад байхаар дүүдээ өөрийнхөө амттанаа өгхөөс өөр арга ах, эгч нарт байдаггүй.

10. Дүүтэй хүн аяга угаадаггүй

Дүүтэй хүн байна даа. Иймэрхүү гавьяа эдлэх эрх ах, эгч нарт байлгүй л яахав…

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!