Сонин хачин

Монгол улсад хамгийн эрэлттэй 37 мэргэжлийн жагсаалт

Чи ямар мэргэжил эзэмшихээ шийдсэн үү? Хэт сэтгэлийн хөөрлөөр нэг мэргэжил сонгодог ч хөдөлмөрийн зах зээл тэрхүү мэргэжлээр “ханачихсан” байвал чамд өрсөлдөгч олон, тэдэн дундаас цойлж гарах нэг бэрхшээл тулгарна. Гэхдээ мэдээж чи чин сэтгэлээсээ хүсээд, баттай амжилт үзүүлнэ гэсэн итгэл төгс байхад болохгүй зүйл байхгүй л дээ. Гэхдээ мэргэжил сонголтоо эцсийн байдлаар хийхээс өмнө тэрхүү мэргэжлээ сайн судалчихсан байх шаардлагатай. Тиймээс чамд тус болохуйц мэдээллийг хүргэе.

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй мэргэжилд:

  • Хуульч
  • Эдийн засагч
  • Нягтлан бодогч, санхүү
  • Түүхч, философич, улс төр судлаач
  • Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага

Гэвч их, дээд сургуульд элсэн ордог залуусын дийлэнх нь дээрх мэргэжлээр суралцдаг.

Иймээс хүүхэд залуус аль мэргэжлээр суралцах вэ гэдэг сонголтоо хийхийн өмнө “Миний эзэмших мэргэжил эрэлттэй мэргэжил үү” гэдгийг нягтлах шаардлага тулгарч байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дараах 37 мэргэжлийг 2030 он хүртэл нэн хэрэгцээтэй мэргэжил хэмээн тодорхойлжээ.

Боловсрол

  • Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
  • Багш, бага ангийн боловсрол
  • Багш, тусгай хэрэгцээт боловсрол

Соёл, урлаг

  • Уран сайхны гэрэлтүүлэг
  • Дуу, чимээний технологи
  • Хөгжмийн театрын найруулга
  • Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга
  • Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт

Биологи ба холбогдох шинжлэх ухаан

  • Биологи

Хүрээлэн буй орчин

  • Хүрээлэн буй орчин судлал

Мэдээлэл, харилцаа холбооны технологи

  • Утасгүй холбоо
  • Өгөгдлийн ухаан
  • Системийн аюулгүй байдал
  • Хиймэл оюун ухаан

Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл

  • Химийн инженерчлэл ба боловсруулалт
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Байгаль орчныг хамгаалах технологи
  • Электроник
  • Механик инженер

Үйлдвэрлэл, боловсруулалт

  • Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи
  • Хүнсний инженерчлэл
  • Шим тэжээл судлал
  • Газрын тосны инженер
  • Уул уурхайн ашиглалтын технологи

Архитектур ба барилга, угсралт

  • Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи
  • Хаягдал боловсруулах технологи

Инженерчлэл салбар хооронд

  • Биотехнологи
  • Био-инженерчлэл
  • Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл

Хөдөө аж ахуй

  • Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)
  • Газар тариалангийн аж ахуй (агрономи)
  • Хөрс судлал, агрохими

Ойн аж ахуй

  • Ойн инженер

Мал эмнэл зүй

  • Мал эмнэл зүй

Эрүүл мэнд

  • Сувилахуй
  • Био-анагаах ухаан
  • Нийгмийн эрүүл мэнд

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!