Сонин хачин

Монголын хамгийн шилдэг Хип Хоп, Рэп уран бүтээлчид

Монголд хип хоп үүссэн тухай ярихын өмнө “Хар сарнай”, “Хар тас” хамтлагийг дурдахгүй өнгөрч огт болохгүй. Анхны реп өнгө аясыг гаргасан дээрх хоёр хамтлаг тухайн үедээ л хип хоп байлаа. Харин 1997 оноос жинхэнэ хип хоп хамтлагууд байгуулагдаж эхэлсэн нь “Дайн ба Энх”, “Эрх чөлөө”, “Lumino”, “Guys 666”, “Цагаан гавал”, “2 хүү”, “Мон та реп” зэрэг байлаа. Тэдний “Хэрээ мэд”, “Өвөл”, “Шийдний мангасууд”, “Хэт даврагсад”, “Санаа” нэг зэрэг дуунууд радиогоор цацагдаж, хүүхэд залуус тэр чигээрээ сонирхож эхэлсэн юм.

10. Ginjin

Өөрийн гэсэн өнгө төрхтэй шилдэг репперүүдийн нэг бол яах аргагүй Ginjin юм. Түүний 2014 онд гаргасан “Өгзөг сайхан бол зүс сайхан” дуу нь залуусын сонсох дуртай дуунуудын нэг болж чадсан.

9. Цэцэ

Реппер Цэцэ нь 2008 оноос хойш бие даан уран бүтээлээ туурвих болсон. Тэрбээр “220”, “Халзан толгой хоёр соёо”, “2012”, “Нийслэл хүү” гэсэн нийт дөрвөн цомогтой.

8. Дайн ба энх

Дайн ба Энх хамтлаг нь 1997 онд байгуулагдаж Мсит, Мс Аав, Бизи, Эзи, XR, Хорон нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн. 

7. Lumino

Lumino хамтлаг нь 1998 онд байгуулагдсан. Улаанбаатар хотоос гаралтай Пентатоник наадмын шагналыг 4 удаа хүртэж байсан реп стиллээр дуулдаг хипхоп хамтлаг юм.

6. Опозит

Опозит хамтлаг 2004 онд байгуулагдсан.

5. Татар

1999 онд Заяа, Жагаа ,Мөөгий нар нийлж 3 гишүүнтэйгээр хамтлагийн бүрэлдэхүүн хөрш айлынхаа нэгэн эвдэрсэн аяны чиргүүл дотор бэлтгэлээ хийж эхэлсэн. Хамтлаг байгуулах санааг анх Заяа, Жагаа хоёр гаргасан. 2001 оны 8-р сарын 7-нд албан ёсоор Татар хамтлаг байгуулагдсан.

4. Desant

“Click click boom” бүлгийн гишүүн, “Gangsta Servis” бүлгийн ахлагч Desant нь 2006 онд анх бүлгээ байгуулж хип хоп урлагтай холбогдсон.

3. Rokit Bay

Rokit Bay хэмээх тайзны нэрээрээ алдаршсан О.Баярсайхан 1984 оны 5 сарын 10-нд Улаанбаатарт төрсөн.Зөвхөн залуусын дунд нэр хүндтэй байсан тэр “Авьяаслаг монголчууд” цуврал шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласнаар бүх насныханд танигдсан.

2. Ice Top

“Ice top” хамтлаг урын сандаа нийт 250 гаруй уран бүтээлтэй, Монголын хип хоп хамтлагийн шилдгүүдийн нэг билээ. Тэд 1998 оноос эхлэн үзэл бодлоо бүжгээр бус хип хоп үг хэллэгээр, түүн дотроо “Урлаг яруу найраг шударга үнэн үгийг хэлэх ёстой” гэж үзэн 1998 оны аравдугаар сарын 13-ны өдөр Монголын анхны хип хоп хамтлагуудын нэг болж, найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

1. Big Gee

Реппэр BIG GEE буюу Т.Мөнх-Эрдэнэ нь 2000-аад оны дунд үеэс Монголын хип хопын хоёр дахь үеийн томоохон төлөөлөл болон гарч ирсэн уран бүтээлч юм. Тэрбээр анх GEE гэдэг нэрээр уран бүтээлээ туурвидаг байсан ч 2016 оноос хойш BIG GEE гэх нэрээр уран бүтээлээ туурвих болсон.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!