Сонин хачин

Цагийн дотор хамгийн их калор шатаах 10 дасгалууд

Дасгал хийх олон шалтгаан байдаг ч ихэнх хүн калор шатааж жингээ хасах зорилгоор спортоор хичээллэдэг. Та урт хугацааны турш тогтмол, уйдахгүйгээр хийж чадах дуртай нэг зүйлээ сонгож болно. Гэхдээ олон сонголтын дунд төөрөлдөөд байгаа бол хамгийн их энерги зарцуулдгийг нь сонгох хэрэгтэй. Судалгаагаар хамгийн түгээмэл дасгалуудыг калор шатаалтаар нь эрэмбэлжээ. Ойролцоогоор 70 кг жинтэй хүний 1 цагт шатаах калорын хэмжээг хамгийн багаас нь өндөр рүү нь жагсаав.

10. Тэшүүрээр гулгах: 511 калор/цаг

9. Сагс тоглох: 584 калор/цаг

8. Хаданд авиралт: 584 калор/цаг

7. Талбайн теннис: 584 калор/цаг

6. Шатаар өгсөж гүйх: 657 калор/цаг

5. Сэлэх: 715 калор/цаг

4. Таеквондо: 752 калор/цаг

3. Хөлбөмбөг: 752 калор/цаг

2. Дээс: 861 калор/цаг

1. Гүйх: 861 калор/цаг

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!