Паппараци

Сэрэмжлүүлэг: Хаанбанкныхаа данснаас нэг шөнийн дотор 27 сая төгрөг алдлаа

Монголын хамгийн олон харилцагчтай гэгддэг Хаанбанкыг тойрсон асуудал, маргааш сүүлийн үед улам хүчээ аваад буй. Тэгвэл нэгэн иргэн тус банкны данснаас нэг шөнийн дотор 27 сая төгрөгийг алдсан төдийгүй, банкны зүгээс ямар нэгэн арга хэмжээ огт аваагүй талаар “Хаанбанк хэрэглэгчид” группт бичжээ.

Тэрээр “Хаанбанк арай дэндэж байна аа 10/25-10/26 шилжих шөнө 01:24 цагт данснаас 27 саяыг алдлаа. Уг нь өдрийн лемит нь 20 сая гэтэл шууд нэг оролтоор 27 саяар гаргачихсан . Лемит хэтэрсэн тохиолдолд нэг ч төгрөг гаргадаггүй гүйлгээний дүн буюу лемит хэтэрсэн байна гээд гүйлгээ хийгдэж болдоггүй .

Мөн өөр серверээс миний интэрнэт банк руу үйлдэл хийж байгаа үед аюулгүй байдал талаасаа нэг удаагийн код гар утасны дугаарт маань ирдэг гэтэл ямар ч мессеж код ирээгүй бөгөөд код ирсэн тохиолдолд тухайн кодыг хийж байж уг нь гүйлгээ хийх боломжтой болдог юм байна .

Даанч утсанд маань ямар ч код ирээгүй бөгөөд тэр хулгайч нь зүгээр л авчихсан байна. Тэгэхээр хаан банкны нууцлал болон хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдал ямар байна гэдэг нь харагдаж байна. Өглөө 08:30 гээд мөнгөө алдсанаа мэдээд шууд хаан банкны оператор луу залгасан боловч холбогдох гэж маш удаан буюу 30 гаруй минутын дараа авсан би учир байдлаа хэлсэн орсон данс нь Койн хаб конпаний данс байсан .

Оператор 72 цагийн хугацаанд уг дансанд барилт хийх боломжтой оператортой холбогдох гэж цаг алдсанаас болж оператортой ярьж байх хугацаанд дээр дурдсан данснаас гадаадын биткойны данс руу шилжүүлэг хийгдсэн байсан .

Одоо болтол хаан банк ямар ч үр дүнтэй арга хэмжээ аваагүй байгаа ба ганцхан би гэлтгүй маш олон хүн ар араасаа хохирсоор байхад албан ёсны мэдэгдэл тайлбар ч хийхгүй байна шүү дээ . Хөлс хөдөлмөрөө зарцуулж байж олсон мөнгөө итгэж найдан хадаглуулж байхад компаний хариуцлагагүй байдалаасаа болж алдчихаад ямар ч хариуцлага хүлээхгүй , арга хэмжээ авахгүй байгаад үнэхээр бухимдалтай байна. Одоо хичнээн хүн ийм байдалд орж мөнгөө алдсаны дараа арга хэжээ авах юм бэ????” хэмээн бичжээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!