Сонин хачин

“Эхнэртэйгээ унтах ямар ч дур хүсэлгүй болчихлоо! Саллаа! Хүүхэд гаргаснаас хойш таргалаад үнэхээр аймар. Анх сууж байхад манай эхнэр 52кг байсан, тэгсэн одоо 57кг

Саяхан цахим сүлжээгээр нэг нөхөр эхнэрийнхээ тухай гомдоллон: “Эхнэртэйгээ унтах ямар ч дур хүсэлгүй болчихлоо! Саллаа! Хүүхэд гаргаснаас хойш таргалаад үнэхээр аймар. Анх сууж байхад манай эхнэр 52кг байсан, тэгсэн одоо 57кг ийм байхад яаж дур хүсэл төрөх юм бэ?..” гэсэн пост оруулсан байсан. Хүмүүс энэ постыг янз бүрээр л хүлээн авч байгаа харагдсан.

Зарим хүүхнүүд “Иймхэн юмнаас болж салж сарнина гэдэг жинхэнэ урвалт” гэсэн байхад зарим нь “Одоо яаая гэх вэ эхнэрийнх нь л буруу шүү дээ” гэсэн байлаа. “Хайрынхаа төлөө тэмцэж турах л хэрэгтэй шүү дээ” гэх эрчүүд ч байгаа харагдсан. Харин миний санаанд нэгэн түүх орж ирсэн билээ дэлхийн 2-р дайны үед Зинаида Туснолобова гэдэг бүсгүйд тохиолдсон явдал. Дайн дөнгөж эхлэнгүүт Зина сувилагчийн дамжаанд сууж, түүнийгээ дүүргээд 1942 онд фронт руу явжээ.

Фронтод 8 сар болохдоо бүсгүй дайны талбараас шархдаж бэртсэн 123 хүнийг үүрч гаргасан байна. 1943 оны 2-р сард болсон нэгэн тулааны үеэр тэрээр командлагчдаа тусламж хүргэх гэж яваад хоёр хөлөндөө хүнд шархаджээ. Хөдлөх чадалгүй хэвтэж байхад нь нэг немцийн цэрэг хүрч ирээд түүнийг бууныхаа араар нүүр нүд, толгой түрүүгүй зодож зодож азаар буудалгүй яваад өгч гэнэ.

Ингэж Зина амьд үлдсэн байна. Зинагийн шархдан унасан тэр хэсэг газрын цас бүсгүйн цусанд барьцалдан хөлдчихсөн байсан тул нөхөд нь түүнийг тэр “цуст баринтагнаас” нь арайхийн гарган авч цэргийн госпитальд хүргэсэн байна. Госпитальд хүргэгдэж ирэх хооронд бүсгүйн хоёр гар үхэжсэн байсан тул эмч нар хоёр гарыг нь тайрахаас өөр аргагүй болжээ. Ингээд 22-хон насандаа Зина хөл гаргүй болсон байна.

Эмнэлэгт хэвтэж байхдаа Зина сувилагчаараа сүйт хархүүдээ ийм нэгэн захидал бичүүлжээ: “Хайрт хонгор Иосиф минь! Ийм захиа бичих болсныг минь уучлаарай гэхдээ би цаашид чимээгүй байж чадахгүй нь. Би чамд бүх үнэнийг дуулгах ёстой би фронтод хүнд шархдан хөл гаргүй болсон.

Чамдаа би дараа болмооргүй байгаа болохоор намайг март. Амьдралаа бод. Үүрд баяртай, Зина чинь.” Удалгүй тэрээр сүйт хархүүгээсээ хариу захидал хүлээн авчээ. Хайртай залуу нь захидалдаа: “Хонгорхон жаахан чи минь! Хөөрхий шаналант бүсгүй минь! Ямар ч гай зовон чи биднийг салгаж үл чадна. Чамайг минь мартуулж чадах зовлон бэрхшээл гэж энэ хорвоод үгүй, хайрт минь.

Жаргал зовлонг хоёулаа хамтдаа туулна. Чинийх хэвээр Иосиф” гэсэн байж. Ийм сайхан үгтэй захидал аваад Зина урам орж сэтгэлээр сэргэн дахин явж, дахин бичиж дахин амьдарч сурсан байна. Тэрээр тайруулсан гараараа сонинд захиа бичиж, дайчин нөхөддөө хандан үг хэлж “Миний өмнөөс ө шөө аваарай” гэж хүсдэг болж.

Зөвлөлтийн дайчид ч хажуу бөөрөндөө “Зинаида Туснолобовагийн төлөө!” гэсэн бичигтэй онгоц, танк хөлөглөн да йснаа бут цохиж байв. Да йны дараа Зина сүйт залуутайгаа гэрлэж бусдын л адил хөдөлөлмөрлөж, үр хүүхэдтэй болж сайн сайхан амьдарсан гэдэг.

Нөхөр нь түүнийг эрхтэн дутуу гэж хардаггүй… зүгээр л хайрладаг байж. Хайр сэтгэлийн нүдэнд хүн хэсэгчилж биш бүхлээрээ харагддаг болохоор тэр байх. Ханьдаа үнэхээр хайртай хүн ханийнхаа эрхтэн дутууг “олж хардаггүй” байхад хайргүй хүний нүдэнд 5-хан килограмм илүү жин “торж” харагддаг аж.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!