Спорт

Хөлбөмбөг: Атлетико Мадрид – Валенсиа. Odds: 1.80

Atlético Madrid

Өмнөх улирлын 3-р байрны эзэн Аваргуудын лигийг амжилттай эхлүүлж хэсгийн шатыг амжилттай давсан ба зөвхөн Байерн Мюнхен клубт хожигдсон. Ла лигийн 10 удаагийн аваргууд Аваргуудын лигийн 6-н тоглолтонд 2 хожиж найман гоол алдсан юм.

Мөн Испанийн цомын тэмцээнд бүтэлгүйтсэн бөгөөд Атлетико Кардасарыг хожсон (3:0) боловч дараа нь Корнельд ялагдал хүлээсэн (0:1).

Харин Ла лигт шал өөр дүр зураг ажиглагдаж байгаа бөгөөд “улаан цагаан” -ууд итгэл төгс тэргүүлж, “Реал” -ын нутаг нэгтнүүдээсээ аль хэдийн 7 оноогоор илүү байгаа бөгөөд нэг тоглолт дутуу байгаа юм. Сүүлийн тойрогт Диего Симеонегийн залуус ялагдах дургүй Эйбарыг талбайд нь буулгаж авсан (2:1) юм.

Энэ тоглолтонд Триппьер, Гермосо нар гэмтлийн улмаас талбайд гарах боломжгүй.

Valencia

Испанийн 6-н удаагийн аварга өнгөрсөн улиралд Европын цомын тэмцээнд шалгарч чадаагүй бөгөөд 9-р байранд орсон. Хави Гарсиа залуучуудад итгэл хүлээлгэж байгаа боловч хараахан амжилтад хүрж чадаагүй байна.

Тоглолтонд шөрмөсний асуудлаар Силлессен тоглох боломжгүй байгаа.

Статистик

  • Атлетико Мадрид сүүлийн 8 тоглолтонд 7 хожсон.
  • Валенсиа зочлон тоглолтуудад дунджаар 1.3 гоол алддаг.
  • Атлетико Мадрид талбай дээрээ хийсэн сүүлийн 4 тоглолтод 3-т нь хаалгаа хуурай манаж чадсан.
  • Хоёр багийн сүүлийн тоглолт Атлетикогийн ялалтаар өндөрлөсөн (1:0).

Таамаг

Атлетико Мадрид аваргын цомын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд энэ жил түрүүлэх магадлал их байгаа учир тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. Тэд өөрийн талбайдаа зочдод боломж олгохгүй гэж бид үзэж байна. Тэр тусмаа Атлетико Мадрид үндсэн бүрэлдэхүүн бүгд тоглолтод оролцоход бэлэн байгаа юм.

Иймд бидний таамаглал: Атлетико Мадрид handicap (-1) буюу Атлетико Мадрид 2 гоолын зөрүүгээр ялалт байгуулна. Odds: 1.80

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!