Сонин хачин

Амьдрах орчин хамгийн сайтай 10 хот

Дэлхийн хотуудыг эдийн засгийн хөгжил, хотжилт, хүрээлэн буй орчны төлөв байдал, шинжлэх ухаан, технологийн хөгжил, амьдрах орчны чанар, дэд бүтцийн хөгжил зэрэг олон үзүүлэлтийг харгалзан эрэмбэлэн жагсаадаг олон байгууллагууд байдаг. Эдгээрээс НҮБ /ХАБИТАТ/-ын World city ranking, A.T. Kearney-гийн Most Global Cities ranking, Economist-ийн Most Liveable Cities ranking, Mercer-ийн Quality of Living ranking, ARCADIS-ийн Sustainable cities index, Forbes сэтгүүлийн Ranking The World’s ‘Smartest’ Cities зэрэг нь нарийвчилсан судалгаанд суурилсан дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалт болдог байна.

Эдгээрээс АНУ-ын Нью-Йоркт төвтэй “Marsh & Mclennan” даатгалын компанид хамаардаг “Mercer” компани жил бүр танилцуулдаг амьдрах орчны чанарын индексээр дэлхийн дөрвөн зуу гаруй хотуудыг эрэмбэлсэн жагсаалт нь энэ салбартаа хамгийн нэр хүндтэй. 2017 оны хувьд “Quality of living rankings” -аар өмнөх жилүүдийн адил Европын хотууд тэргүүлсээр байна.

Дэд бүтцийн хөгжил, дотоодын тогтвортой байдал, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний болон орон сууцны зах зээлийн нөхцөл, бараа бүтээгдэхүүн үл хөдлөх хөрөнгийн чанар, байгалийн гамшиг болох эрсдэл зэргийг харгалзан үзсэн шалгуураар ийнхүү хотуудыг үнэлдэг юм байна. Харин дайн байлдааны нөхцөлд байгаа зарим хотууд жагсаалтын сүүл мушгижээ.

Тус компани нь дэлхийн хотуудыг амьдрах орчны чанараар нь эрэмбэлэхдээ дараах үндсэн 10 ангиллын 39 үзүүлэлтийг авч үздэг байна.

  1. Улс төр ба нийгмийн орчин (Улс төрийн тогтвортой байдал, гэмт хэрэг, хуулийн хэрэгжилт гэх мэт)
  2. Эдийн засаг (валютын ханш, банкны үйлчилгээ)
  3. Нийгэм-соёлын орчин (хэвлэлийн эрх чөлөө, хувийн орон зай, хараат бус байдал)
  4. Эрүүл мэндийн салбар (Эмнэлгийн үйлчилгээ, хангамж, халдварт өвчний тархалт, бохир ус зайлуулах шугам сүлжээ , хог хаягдлын менежмент, агаарын бохирдол гэх мэт)
  5. Боловсролын салбар (боловсролын стандарт, олон улсын сургуульд суралцах боломж)
  6. Нийтийн аж ахуй, тээвэр (эрчим хүч, усан хангамж, нийтийн тээвэр, замын түгжрэл гэх мэт)
  7. Соёлын үйлчилгээ (зоогийн газар, театр, кино театр, спорт талбай, амрах зай талбай гэх мэт)
  8. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн (өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хэрэглээ, худалдан авах боломж, засвар үйлчилгээ гэх мэт)
  9. Орон сууц (түрээсийн орон сууц, өрхийн цахилгаан хэрэгсэл, тавилга, засварын үйлчилгээ)
  10. Байгаль орчин (уур амьсгал, байгалийн гамшигт өртөх магадлал) 

2019 оны судалгааны /2019 quality of living rankings/ үр дүнд дараах хотууд эхний 10-д багтжээ. 

10. Basel, Switzerland

9. Geneva, Switzerland

8. Copenhagen, Denmark

7. Frankfurt, Germany

6. Düsseldorf, Germany

5. Auckland, New Zealand

4. Munich, Germany

3. Vancouver, Canada

2. Zürich, Germany

1. Vienna, Austria

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!