FAQ
FAQ- Ихэвчлэн Асуугддаг Асуултууд
Киног үзэхэд төлбөртэй юу? яагаад?
Манай XOPBOO.com сайт нь 2008 оны 4 сарын 27 ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд үргэлж үнэгүйгээр гадаадад сурч ажиллан амьдарч буй элэг нэгт монгол ахан дүүстээ эх монгол хэл дээрээ шинээр гарсан шинэ шилдэг кинонуудыг хүргэж ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд манай сайт нь кино бичлэгүүдээ үнэгүйгээр үзүүлдэг байсан ба энэ үед маш их үзэгч хандаж байсан нь манай серверийн ажиллагаанд доголдол үүсэж, гацах болон алдаа гарах тохиолдол цөөнгүй байсан. Гэвч бид тухай бүрд нь аль болох хурдан янзлан засварлаж ирсэн. Хэрэглэгч гишүүдээс бид байнга санал гомдлыг нь хүлээн авдаг ба аль болох нааштай хариуг өгсөөр ирсэн. Сүүлийн үед бичлэгийн чанар маш муу байна, гацаж байна гэсэн санал гомдлууд ирэх болсон. Энэ бүхнийг сайжруулахад нэлээн хэмжээний төсөв шаардах нь мэдээж юм.
Тиймээс бид үйлчилгээ улам сайжруулж, хэвийн найдвартай ажиллагаатай, видеоны дүрсний өндөр чанартайгаар хүргэхийн тулд үйлчилгээгээ төлбөртэй болгож байна.
Үйлчилгээ маань төлбөртэй болсноор хэрэглэгч хүссэн видео киногоо дуу дүрсний өндөр чанартайгаар шинэ шилдэг киног гацалтгүй хүлээн авч үзэх боломжтой болж байгаа юм. Мөн манай сайтын үйл ажиллагаа ч сайжрах болно.Хуучин бүртгэлтэй байсан хэрэглэгчид дахин шинээр бүртгүүлэхшаардлагатай юу?
Тийм. Шинээр төлбөрийн системд шилжсэн учир хуучин бүртгэлтэй байсан хэрэглэгчид дахин шинээр бүртгүүлэх хэрэгтэй юм.
Видео киног үзэхэд ямар үнэтэй вэ?
Бид байж болох хамгийн бага үнийг танд санал болгосон бөгөөд та ердөө нэг сарын 4$ ийн төлбөртэйгээр манай кинонуудыг чанарын өндөр төвшинд үзэх боломжтой. Төлбөрийн сар бүр төлж болохоос гадна, 2 сар, 3 сар, 6 сар, 1 жилээр урьдчилан төлөх боломжтой бөгөөд үнийн хувьд үйлчилгээний хугацаа уртсах тусам үнэ хямдрах болно.
Веб сайтын үйлчилгээний төлбөр
Үйлчилгээний хугацаа |
Үнэ |
Урамшуулал |
1 сар |
6.95 $ |
- |
3 сар |
19.95 $ |
- |
6 сар |
39.95 $ |
- |
12 сар |
79.95$ |
- |
Яаж төлбөр төлөх вэ?
- Хэрэглэгч төлбөрөө Олон улсын эрхтэй бүх VISA, Master картаар хийх боломжтой.
- Дотоодын ХААНБанк, ГОЛОМТ Банк-ны дансны шилжүүлгээр төлөх боломжтой.
- Хэрэглэгч VISA, Master картаар төлбөр хийх боломжгүй бол манай оффисын байранд ирж бэлнээр төлөх боломжтой.
- Солонгост байгаа хүмүүсийн хувьд каргогоор төлбөрөө илгээх боломжтой.
Киног гацалтгүй чанартай үзэхэд ямар хурдтай байх хэрэгтэй вэ?
- Веб хуудсан тавигдаж буй дүрс бичлэг кинонууд нь Flash video форматаар хөрвүүлэгдсэн тул Flash Player суулгасан байх.
- Pentium III 500 Mhz.,128 MB Ram бүхий PC буюу түүнээс дээш хүчин чадалтай PC.
- ADSL 256 kbps. түүнтэй адилтгах болон түүнээс дээш хурдтай интернет холболттой байх
- Windows, Linux, Unix болон MacOS үйлдлийн систем дээр суурилсан Internet Explorer, Mozilla Firefox ба Opera интернет хөтчүүдийг ашигладаг байх.
Асуулт байвал ямар хаягаар хандаж тусламж авах вэ?
Танд ямар нэгэн асуулт байвал доорхи хаягаар хандана уу:
Yahoo IM:XOPBOO Support
И-мэйл: info@xopboo.com
Утас: (+976) 88774833


