Үйлчилгээний нөхцөл
XOPBOO Movie САЙТЫН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Нэг. Ерөнхий зүйл
- www.XOPBOO.com веб сайт нь энтэртайнмэнт төрлийн сайт бөгөөд интернет сүлжээгээр дамжуулан гадаад сурч, ажиллан амьдарч буй монголчуудад төлбөртэйгээр монгол хэл дээр шинэ шилдэг кинонуудыг үзүүлдэг сайт юм.
Хоёр. Үйлчлүүлэгчийн эрх,үүрэг
- XOPBOO Movie төлбөрт веб сайтыг ашиглахын тулд хэрэглэгч вебийн гишүүн байх ёстой.
- Хэрэглэгчийн оруулсан мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Хэрэглэгч веб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, хүсэлт, шүүмж зэргийг вебийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
- Нэг хэрэглэгч нэг л эмэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан эмэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
Гурав. Үйлчлэгчийн эрх,үүрэг
- Үйлчлэгч буюу www.XOPBOO.com вебсайт нь байнгын ажиллагаатай байж, тогтмол шинэчлэгдэн, найдвартай үйл ажиллагааг хангах үүрэгтэй.
- Үйлчлүүлэгчийн талаархи бүх төрлийн мэдээллийг чандлан нууцалж бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
- Веб сайттай холбоотой бүх төрлийн саатал болон техникийн засвар үйлчилгээний талаар цаг алдалгүй үйлчлүүлэгчид eMail–ээр мэдэгдэх үүрэгтэй.
- Үйлчлэгч үйлчлүүлэгчээс холбогдох утас, эмайлын дагуу холбогдон төлбөрийн лавлагааг хийх эрхтэй.
Дөрөв. Үнэ, төлбөр тооцоо
Веб сайтын үйлчилгээний төлбөр
Үйлчилгээний хугацаа |
Үнэ |
Урамшуулал |
1 сар |
6.95 $ |
- |
3 сар |
19.95 $ |
- |
6 сар |
39.95 $ |
- |
12 сар |
79.95$ |
- |
Төлбөрийн хэлбэрүүд
- Хэрэглэгч төлбөрөө Олон улсын эрхтэй бүх VISA, Master картаархийх боломжтой.
- Дотоодын ХААН Банк, ГОЛОМТ Банкны дансны шилжүүлгээр төлөх боломжтой.
- Хэрэглэгч VISA, Master картаар төлбөр хийх боломжгүй бол манай оффисын байранд ирж бэлнээр төлөх боломжтой.
- Солонгост байгаа хүмүүийн хувьд каргогоор төлбөрөө илгээх боломжтой.
Тав. Үйлчилгээний техникийн шаардлага
- Веб хуудсан тавигдаж буй дүрс бичлэг кинонууд нь Flash video форматаар хөрвүүлэгдсэн тул Flash Player суулгасан байх.
- Pentium III 500 Mhz.,128 MB Ram бүхий PC буюу түүнээс дээш хүчин чадалтай PC.
- ADSL 256 kps. түүнтэй адилтгах болон түүнээс дээш хурдтай интернет холболттой байх
- Windows, Linux, Unix болон MacOS үйлдлийн систем дээр суурилсан Internet Explorer, Mozilla Firefox ба Opera интернет хөтчүүдийг ашигладаг байх.
Зургаа. Бусад
- Веб дээр тавигдсан бүтээлүүдийг үзэх явцад татаж авах болон бусад хэлбэрээр интернет ашиглан түгээх, хуулах өөр веб сайт дээр тавих зэргийг хатуу хориглоно. Өөр веб сайт дээр хуулбарлан тавьсан тохиолдолд “Монгол улсын хууль”-н дагуу тухайн этгээдэд хариуцлага тооцно.
- Веб сайтын эсрэг аливаа нэгэн сэжигтэй үйлдэл илрэх тохиолдолд гишүүнчлэлийг www.XOPBOO.com -с хаах эрхтэй.
- Үйлчлүүлэгч болон www.XOPBOO.com-н хооронд ямар нэгэн маргаантай асуудал гарсан тохиолдолд Монгол улсын хуулийн хүрээнд шийднэ.
- Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг холбогдох э-мэйл болон утсаар холбогдон авч болно.


